logo

About Us

GTN Mongolia-ийн танилцуулга

GTN Mongolia компани нь 2017 оноос эхлэн Монголд үйл ажиллагаагаа явуулж байна. Азийн No.1 хөгжингүй орон болох Япон улсад суралцаж, ажиллаж, амьдрахыг хүсэж буй хүн бүхэнд хэрэгтэй олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Манай төв компани нь Япон улсын Токиод байрладаг ба Япон улс дотроо 5 салбар, гадаадад /Вьетнам, Солонгос, Монгол/ мөн 5 салбар компанитай нийт 10 салбар, охин компанитай. Гадаад иргэд Япон улсад амьдрахад нэн шаардлагатай үйлчилгээнүүдийг цогцоор нь үзүүлж, гадаад иргэдийн Япон дахь амьдралыг улам таатай болгох зорилготойгоор Япон улсдаа 16 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

map

Гадаад дахь салбар компаниуд

Салбарууд болон байршил

Япон улсад 5 салбар, гадаад улсад 5 салбартай

Төв компани

Токио хот, Тошима дүүрэг, Хигаши Икэбүкүро 1-21-1, Оак Икэбүкүро барилга 2 давхар

TEL:03-6804-6801

FAX:03-6804-6802

Шин Окүбо салбар

Токио хот, Шинжүкү дүүрэг, Шин Окүбо 1-15-15 Акияма барилга 2 давхар

TEL:03-5155-4670

FAX:03-5155-4679

Осака салбар

Осака муж, Осака хот, Кита дүүрэг, Үмэда 1-11-4 Осака буудлын өмнөх 4-р барилга 21 давхар

TEL:06-6348-0701

FAX:06-6348-0702

Нанба Мариу салбар

Осака муж, Осака хот, Чюүо дүүрэг, Нанба3-8-9 Нанба Маруи 7 давхар

TEL:06-7777-3566

FAX:06-6485-3317

Message

Захирлын мэндчилгээ

ceo

Монгол залуус Япон оронд суралцаж, ажиллаж, амьдарч туршлага хуримтлуулан эх орондоо эргэн ирж бодит хувь нэмрээ оруулаасай гэж хүсдэг. Гэхдээ анх Япон улсад очих боломж, очсоны дараа дасан зохицох, асуудал тулгарах гэх мэт учраа олж товхинох хүртэл олон шат давааг давах хэрэгтэй болдог. Энэ бүх асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг зорин 16 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Глобал Траст Нэтворкс компани /төв компани/ болон ГТН Монголиа компани маань та бүхэнд бүх төрлийн дэмжлэг үзүүлж, Япон улсад санаа амар амьдрахад тань туслах болно. Монгол хүний оюун ухаан, ёс зүй, ур чадвар дэлхийд үнэлэгдэх бүрэн боломжтой ба өөрийгөө хөгжүүлж, илүү ихийг сурахыг хүсч Япон орныг зорихоор шийдсэн та бүхнийг бид дэмжин, хамтран ажиллахад таатай байна.

Гүйцэтгэх захирал

Бат-Эрдэнэ Лхам-Янжин

Ажилчдын танилцуулга

Хамт олон

members img

Хүний нөөц

Ажлын байрны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

Япон хэлтэй боловсон хүчин болон мэдээлэл технологийн мэргэжилтнүүдэд ажлын байр санал болгож байна.

Хаяг

Байршил

Хаяг

:

Сүхбаатар дүүрэг 8-р хороо Бльюмон төв 1104,1105, Улаанбаатар /Монгол МУИС 2-н урд/

Утас

:

+976 77226671

Жич

:

Та иргэний үнэмлэхээ заавал авч ирнэ үү. 1 давхрын хүлээн авах дээрээс карт авч дээшээ гарч ирнэ.

logo

ADDRESS

Sukhbaatar_district、8th khoroo、Bluemon Center 11th floor、room 1104、1105、Mongolia

FOLLOW US

© 2022 Global Trust Networks Co., Ltd.